АН-ын VII их хурлаар намын даргаа батламжилж, дүрмээ батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 12:57:14

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Үндсэн дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж нар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, “Энэ сарын 12-нд намын VII их хурал болно. Энэ хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт АН-ын даргыг албан ёсоор батламжлах, хоёрдугаарт намын шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэн батална” гэв.

Үндсэн дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж, "АН-ын дүрмийн төслийг маш олон сарын хугацаанд боловсруулсан. Шинэчилсэн дүрмийн төслийг орон даяар нийт гишүүдийн дунд хэлцүүлэх шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан. Үүний дагуу 21 аймаг, 9 дүүргийн АН-ын намын гишүүд дэмжигчдийн дунд хэлцүүлж байна. Ийнхүү бүх гишүүдээс гарсан санал хүсэлтийг дүрэмд тусгаад намын их хурлаар батална" гэлээ.

Б.Гаваа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ