Завхан нутагт НароБанчин гэгээнтэн залрав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАННароБанчин Гэгээн Завхан аймагт айлчилж Отгонтэнгэр хайрханы орон нутгийн тахилга, долоон бурхан од тахих ёслолд оролцлоо.
Түүнчлэн 88 шидтэй НароБанчин гэгээнийг Завхан аймагт сэнтийг залах Бат-Оршил Даншүг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үеэр гэгээнтэн өөрийн төрсөн нутаг, хутагт хувилгаадын өлгийн нутаг Завхан нутгийнхаа сүсэгтэн олонтой уулзаж, номын авшиг хүртээлээ. Сонирхуулахад Завхан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Зөв амьдрах ухааныг дэлгэрүүлэх” зорилтыг дэвшүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан, гэгээн үйлсийн тухайд өнөө цагийн нэрт мэргэд, өгүүлэхийн ухааны сэтгэгчид, соён гэгээрүүлэгчдээр ном тавиулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж буй юм. Тухайлбал 2014 онд Завханд “Чагдархорчингийн ван буюу Очирвааний их ван 2014” буян номын ажлыг зохион байгуулж байсан. Харин энэ ажлын үргэлжлэл болгож энэ жил НароБанчин гэгээнтний сэнтийг залах, Бат-Оршил Даншүг өргөх ёслолын арга хэмжээг аймгийн ЗДТГ, ИТХ, УБ хот дахь нутгийн зөвлөл, Бурхан шашинтны төв Төгс Буянт Жавхлант хийд хамтран ёслол төгөлдөр зохион байгуулсан нь энэ юм.
Б.Мягмарсүрэн
Сэтгэгдлүүд