Төрөхийн өмнөхөн юм идэх нь хүндрэлгүй төрөхөд тустай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-02-10 16:25:12

ВАШИНГТОН. /Reuters/. Төрөхийн өмнө юм идэх нь хүндрэлгүй төрөхөд тустай гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Төрөхийн өмнө зөвхөн ус ууж, мөс идэхээс илүүтэйгээр хоол идсэн эмэгтэйчүүд илүү хурдан төрдөг байна.

Төрөхийн өмнө зөвхөн ус ууж, мөс идэж байсан эмэгтэйчүүд болон хоол идсэн эхчүүдийн төрөлтийн хугацаанд судлаачид дүн шинжилгээ хийж, туршилт явуулжээ. 

Судлаачид нийт 10 туршилт явуулахдаа төрөх тун дөхсөн 3982 эмэгтэйг хамруулсан байна.

Туршилтад хамрагдсан эмэгтэйчүүдийн нэг хэсэгт нь зөгийн бал, чавганы шүүс ууж хэрэглэхийг зөвшөөрсөн бол нөгөө хэсэгт нь бүх төрлийн хоол хүнс, ундаа хэрэглэхийг зөвшөөрчээ. Харин цөөн тооны эмэгтэйд нүүрс ус агуулсан шингэн уулгажээ.

Ингэхэд ямар ч хамаагүй хоол идэж, ундаа ууж байсан эмэгтэйчүүд  зөвхөн ус ууж, мөс идэж байсан эмэгтэйчүүдээс дунджаар 16 минутын өмнө төрж байжээ.  

“Эмэгтэй хүний умайн ихэнх хэсэг булчингаас бүрддэг. Төрөх үед хангалттай хэмжээний шингэн болон нүүрс ус хэрэглэх нь булчингийн үйл ажиллагааг дэмждэг. Төрөхийн хүндрэл гарахаас сэргийлэн ус уух, мөс идэхээс өөр зүйл идэхгүй байх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэхдээ төрөхөөс өмнө сайн идэх нь төрөхийн хүндрэл гарахаас урьдчилан сэргийлдэг болохыг судалгаагаар тогтоолоо” гэж АНУ-ын Томас Жефферсоны нэрэмжит Филадельфийн их сургуулийн доктор Винцензо Бергелла ярилаа.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ