АН-ын VII их хурал өнөөдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын VII их хурал өнөөдөр Улаанбаатар паласт болно.
Их хуралд нийслэл, орон нутгаас нийт 3000 төлөөлөгч оролцох бөгөөд өнгөрсөн сарын 29-нд намын шинэ даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжлах юм. Мөн АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт болон ҮЗХ болон нийслэл, аймаг, дүүргийн намын хороодын дарга нарыг хэрхэн сонгох, хяналтын болон сонгуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.
Ч.Ариунболд