“Хакүхо цом” тэмцээн 6 дахь удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-19 17:53:23

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их Аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард болно.

Тус тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш хүмүүжил, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон төлөвшүүлэх "Эрүүл Монгол хүүхэд"-ийн төлөө чиглэжээ. 2015 оны 11 дүгээр сарын 08-нд Спортын Төв Ордны А зааланд болно. Тус тэмцээнийг “Хакүхо сан” болон “Их Шавийн дээд сургууль” хамтран зохион байгуулах юм.

Тэмцээнд аймаг, нийслэлийн 10 жилийн дунд сургуулиудын 8 нас, 9 нас, 10 нас, 11 нас, 12 нас 13-15 насны 6 насны ангиллаар зохион байгуулж алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна. Мөн уран барилдааны шагнал, техниктэй бөхийн шагнал, дайчин бөхийн шагнал гардуулна. Нас насны ангилалд медаль хүртсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж 2016 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо болох "HAKUHO CUP" тэмцээнд оролцох 8 хүүхдийг сонгон шалгаруулна.

Тэмцээнд 13-15 насны ангилалд 2000 оны хоёрдугаар сараас хойш төрсөн хүүхдүүд орно. Тэмцээний бүртгэл 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 7-нд Их шавийн дээд сургуульд болно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ