Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Баян-Адрагагынхан тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-13 14:42:34

Хэнтий аймгийн Галшар сумын харъяат Даншигийн Дархан аварга Раашийн Рэнцэнгийн нэрэмжит 2017 оны Хэрлэн сумын аварга шалгаруулах барилдаанд багийн дүнгээр Баян-Адрага сум тэргүүлжээ.

Харин удаах байруудад Дархан, Мөрөн сумд шалгарсан байна. 

1997 оноос хойш уламжлал болон 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь аймгийн хэмжээнд нээлттэй явагдаж, тойргийн цол олгодгоороо онцлогтой юм.  

Энэ сарын 11,12-ны өдрүүдэд тус аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдсан уг барилдаанд сумын цолтой 32 бөх, залуу 28 бөх тойргийн журмаар хоёр өдрийн турш уран мэхийг уралдуулан барилдсан аж.

Ингээд сумын цолтой бөхчүүдийн барилдаанд Баян-Адрага сумын харъяат Б.Төвшинтөгс түрүүлж сумын заан цол хүртсэн бол Галшар сумын харъяат Д.Цэрэнням үзүүрлэж, Баян-Адрага сумын харъяат Н.Баяржаргал, Дархан сумын харъяат Н.Идэрбат нар шөвгөрчээ.

Харин залуу бөхчүүдийн барилдаанд Баян-Адрага сумын харъяат Н.Баасандорж түрүүлж, Сумын начин цол, Дархан сумын харъяат Б.Эрдэнэхүү үзүүрлэж сумын начин цол хүртэж, Баян-Адрага сумын харъяат Н.Буянзаяа, Жаргалтхаан сумын харъяат Г.Хүрэлбаатар нар шөвгөрсөн байна. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ