Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө огцруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-14 13:27:11

ВАШИНГТОН. /VOA/. ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайдтай холбоо барин засаг захиргааны албаны хүмүүсийг төөрөгдөлд оруулсан гэх мэдээлэл гарсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннийг даваа гарагт огцруулсан тухай Цагаан ордон мэдэгдлээ.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, чөлөөнд гарсан дэслэгч генерал Кит Келлогг-ийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс ёслол болохоос өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн утсаар ярьсан гэх мэдээллийг шалгахыг Д.Трамп үүрэг болгосон тухай хэвлэлүүдэд бичиж байсан юм.

Нэгдүгээр сарын 20-нд болсон Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө М.Флинн Оросын Элчин сайдтай  утсаар ярьсан нь дипломат маргааны асуудлаар гадаад улс орнуудын төлөөлөгчидтэй АНУ-ын иргэн холбогдож, яриа хэлэлцээ хийхийг хориглох тухай хуулийг зөрчсөн хэрэг ажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Флинн утсаар ярих үеэрээ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний талаарх асуудлыг хөнджээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ