Манхан сумын мал гучин түмд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Манхан сумын засаг дарга П.Мөнхбаттай утсаар холбогдож сум орон нутгийн өвлийн өнгө, ажлын амжилтаас хуваалцлаа.
Махан сумын засаг дарга П.Мөнхбат “ Өнгөрч буй бичин жилд манай сумын мал сүрэг таван төрлөөрөө өсч 300.4 мянган толгой мал тоолуулж, 30 түмэн малтай боллоо. Малчин түмнийхээ хүчин чармайлтаар аймагтаа малаараа тэргүүлсэн бахдам амжилт гаргаад байна. Сумын хүн ам өсөн нэмэгдэж 996 өрхөд 4150 хүн ам амьдарч сумын нийгэм, эдийн засаг жилээс жилд өөдлөн хөгжиж байна.
2016 онд Сум дундын 500 хүний суудал бүхий Спорт цогцолбор шинээр ашиглалтанд орж, Цагдаагийн кабон байр баригдаж, авто зам, гэрэлтүүлэгийн төсөл бүрэн хэрэгжиж албан байгууллага, айл өрхүүд маань өнгө төрхөө зассан сайхан жил боллоо “ хэмээн амжилт бүтээл арвин байгаагаа дуулгалаа.
Тэрээр угтан золгож буй гал Тахиа жилд аймаг, сум орон нутаг минь улам хөгжин дэвжиж, иргэдийн минь амьдрал ахуй, ашиг орлого нь арвижих болно гэв.
А.Бямбасүрэн