Хоёр эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төвийн эмийн сангуудыг сар сараар ээлжлүүлэн уртасгасан цагаар ажиллуулах Чойбалсан хотын захирагчийн захирамжийн хугацаа дууссанаар одоогоор Дорнод эм хангамж, Тусч фарм эмийн сангууд 24 цагийн турш иргэдэд үйлчилж байна.
Өнгөрсөн жилээс дээрх захирамж хэрэгжиж эхэлснээр иргэд яаралтай үед буюу шөнө оройн цагаар хугацаа алдалгүй эмийн сангуудаар үйлчлүүлэх, тэр хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан гээд нүдээ олсон ажил байсныг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа юм.
Харин эмийн сангууд хүний нөөцийн дутагдалтай байдгаас тухайн эмийн сангийн жор баригч бүтэн сарын турш амралтгүйгээр ажиллахад хүрдэг гэж учирлаж байна.
Тус аймгийн хүн амын бараг тэн хагас нь аймгийн төвдөө оршин суудаг онцлогтой. 40 гаруй мянган хүн амтай Чойбалсан хотод өнөөдрийн байдлаар 14 эмийн сан үйлчилгээ үзүүлж байгаа юм. Шаардлага хангасан эмийн сангуудад уртасгасан цагаар ажиллах зөвшөөрлийг аймгийн Эрүүл мэндийн газраас өгч байна.
Б.Туяа