Хотын тээврийн үйлчилгээнд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:39:48

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай хотын дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх 4 талт гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж шалгасан байна.

“Мөнх Алтайн дээж” ХХК-ий захирал Х.Доржсүрэн, “Шинэ Алтай” ХХК-ийн захирал Ч.Батдэлгэр, хотын Захирагчийн албаны мэргэжилтэн Д.Энхтуяа нарыг байлцуулан ажил үйлчилгээ, зогсоолын байдалтай танилцан илэрсэн зөрчлийг арилгуулахаар Есөнбулаг сумын Засаг дарга, Алтай хотын захирагчид 4 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна.

Алтай хотын нийтийн тээврийн  3 автобусны улирлын үйлчилгээг  эхлүүлэх, зогсоолын талбайг тохижуулах, үнийн хувьд анхаарах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, үйлчилгээ явуулах эрхийг хуулийн шаардлага хангасан жолоочид олгох гээд шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа ажээ. 

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ