"Улаан мөнгөн ус" борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-20 12:44:31

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” гэгч зүйлийг борлуулах гэж байсан этгээдүүдийг мэдээллийн мөрөөр баривчилсан байна.

 "Улаан мөнгөн ус" гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу  Улаанбаатар хотын харьяат Г гэгч нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай "Улаан Мөнгөн ус" гэх зүйлийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явсныг саатуулан шалгажээ. Мөн Улаанбаатар хотын харьяат Д, М нар нь бусадтай бүлэглэн нэг ширхэг төмрөн савтай "Улаан Мөнгөн ус" гэх зүйлийг худалдан борлуулахаар, Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн "Улаан Мөнгөн ус" гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн нийт 5 автомашинтай, 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ