Өмнөговиос улсын аварга дөрвөн малчин тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 14:13:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас дөрвөн малчин улсын аварга малчин болзлыг хангаж, алтан унжлагат хэмээх тахиа жилээ угтаж байна.

Өмнөговь аймгийн хувьд өнгөрсөн жилээ таван хошуу малаа төрөл бүр дээр нь өсгөсөн сайхан амжилтаар үдэж байгаа юм. 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Буянтын Малчинхүү нь дөрвөн өрхийг малжуулж, 2015 онд мянган хонины баяр хийсэн бөгөөд одоо 2080 мал тоолууд байгаа хөдөлмөрч нэгэн ажээ. Мөн Ноён сумын Сайран багийн малчин Чулуунхүүгийн Түвшинбат есөн өрхийг, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Цэеийн Наранцэцэг 10 өрхийг малжуулсан байна. Манлай сумын Жаргалант багийн малчин Бадамгэрэлийн Мөнх-Эрдэнэ нь 1980 оноос хойш мал маллаж байгаа бөгөөд залуу малчдаа малжуулахаас гадна сумынхаа сургууль цэцэрлэгт малын гаралтай бүтээгдэхүүн тогтмол хандивладаг нэгэн гэнэ.

Ийнхүү сар шинийн босгон дээр улсын аврагын шагналаа малчид гардаж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ