Сайн тэмээчний болзлыг таван малчин хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-20 16:25:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Тахиа жилийн босгон дээр Дорноговь аймгийн Сайн тэмээчний болзлыг Өргөн сумын малчин Ц.Энхтүвшин, Сайхандулаан  сумын малчин Д.Боргилчулуун, Эрдэнэ сумын малчин Э.Баярмагнай, Замын-Үүд сумын малчин Б.Ганзориг,Мандах сумын малчин Д.Банзрагч нар хангалаа.

Сайн тэмээчний алдрыг хүртсэн малчид доод тал нь 200, дээд тал нь 270 гаруй толгой тэмээ тоолуулсан бөгөөд төл малаа эсэн мэнд бойжуулсан байна.

Мөн малаа даатгалд хамруулсан, малгүй өрхийг малжуулсан,  мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, шинэ ажлын байр бий болгох, хөдөөд ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэрэг онцлох үзүүлэлтийг хангажээ.

Аймгийн сайн тэмээчдэд Засаг даргын өргөмжлөл олгож, энгэрийн тэмдэг, тус бүр 150 төгрөгөөр шагнаж урамшуулав. Дашрамд дурдахад энэ жил Дорноговь аймгийн сайн малчнаар нийт 19 малчин шалгарчээ.

Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ жилээс эхлэн анх удаагаа  “Сайн тэмээчин” шалгаруулах журмыг  баталсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ