Номын сангаас "Аав, ээж, би" тэмцээнийг явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 17:31:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв номын сангаас Даланзадгад сумын cургуулиудын дөрөвдүгээр ангийнхны дунд "Аав, ээж, би" тэмцээнийг зохион байгуулсан байна.

Монгол ардын аман зохиолоор сэдэвлэсэн уг тэмцээнд тавдугаар сургуулийн А.Бадрангуй ахлагчтай баг түрүүлжээ. Мөн нэгдүгээр сургуулийн Х.Тэмүүлэн ахлагчтай баг, дөрөвдүгээр сургуулийн Д.Энхноров ахлагчтай багууд шалгарч шагналын эзэн болжээ. Энэхүү тэмцээний шагналыг хүүхдүүдийн дуртай номоор ивээн тэтгэж хандивласан н.Будханд захиралтай "Галакси" кино театрын хамт олонд хүүхэд эцэг эхчүүд тадархаж буйгаа илэрхийлсэн байна. Шагналын номын багц нь тэргүүн байранд нэг зуун мянган төгрөгний, удаах байруудад 80 мянган төгрөгийн үнэ бүхий номын багцууд өгч бяцхан үрсийнхээ оюуны мэлмийд хөрөнгө оруулалт хийжээ.

Монгол ардын аман зохиолын төрөл зүйлийг хүүхдүүдэд судлуулж танилцуулах, гэр бүлийн уншлагыг дэмжих зорилготойгоор анх удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ