Хөрөнгийн биржид 102 компани тайлангаа ирүүлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-21 17:40:27

Монголын хөрөнгийн биржид нийт бүртгэлтэй 226 хувьцаат компаниас өнөөдрийн байдлаар нэр бүхий 126 компани санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Бүртгэлтэй хувьцаат компаниуд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу жилийн эцсийн тайлангаа хоёрдугаар сарын 10-ны дотор  хүргүүлэх үүрэг хүлээдэг аж. Одоогоор "Автозам" ХК, "Автоимпекс" ХК, "Баялаг Налайх" ХК, "Монгол алт" ХК, "Эсгий гутал" ХК зэрэг 102 компани тайлангаа ирүүлээгүйг Хөрөнгийн биржээс мэдэгдлээ.

Заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй  тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам” болон МХБ-ийн холбогдох журмууд ба Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулах юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ