Хавай онцгой байдал зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-20 14:49:07

ХАВАЙ. /Sputnik/. Орон гэргүйчүүдийн тоо эрчимтэй өссөний улмаас Хавай онцгой байдал зарлаж, хямралтай тэмцэхээр болов.

АНУ-ын Хавай муж улс нь орон гэргүй хүмүүсийн тоогоор улсдаа тэргүүлж, энэ асуудал сүүлийн жилүүдэд эрс газар авсан гэж тус муж улсын захиргаанаас мэдэгдэв. 2015 оны тооллогоор 1,36 сая хүн амтай тус мужид 7620 хүн орон гэргүй  байна гэсэн тооцоо гарчээ.

Онцгой байдал зарласнаар Хавайн Засгийн газар нэн шаардлагатай хүмүүст туслах санхүүжилт гаргах боломжтойн сацуу орон гэргүй гэр бүлүүдэд зориулсан орон сууц барихад наад зах нь 1,3 сая доллар шаардагдах аж.

Уг мөнгийг тэдгээр өрх түрээсээ төлөх болон мужийн “Эхлээд орон гэр”  хөтөлбөрт зарцуулах юм. “Эхлээд орон гэр” нь орон гэргүй хүмүүст донтолт, сэтгэцийн өвчтэйгөөс нь үл хамааран байр сууц олгоход чиглэдэг.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ