Төрийн үйлчилгээг 5000 аад хүүхэд хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-22 15:09:19

Завхан аймагт “Мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд нас” аян амжилттай үргэлжилж байна. 

Энэхүү аяныг аймгийн БСГ, ЭМГ, Музей, Хүүхэд гэр бүлийн хэлтсээс хамтран зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээгээр Завханы хүүхдүүдийн хөгжилд чиглэсэн олон арга хэмжээг хамтран зохион байгуулжээ. Аяны хүрээнд Завханы 5600 гаруй хүүхэд багачууд төрийн үйлчилгээг хүртсэн байна.

Мөн багш, нийгмийн ажилтан, боловсрол, хүүхдийн байгууллагын ахмад ажилчид “Хүүхдийн байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал өнөөдрийн амжилт”, “Шинэ цагийн хүүхэд хөгжил, хамгаалал” гэсэн агуулгын хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ