Дархан сумын хөдөлмөрийн аваргууд тодорч шагнал гардав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул / МОНЦАМЭ / Дархан сумын ЗДТГ-аас эрхлэн 2016 оны ажлаараа “Дархан сумын хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан сайчуудад шагнал гардуулах ёслол болов.
Төр, захиргааны салбараас аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Буянхишиг, Хөдөө аж ахуйн салбараас “Малчин” багийн иргэн Г.Алтан-Очир, Боловсролын салбараас 13 дугаар Цэцэрлэгийн эрхлэгч С.Жаргалмаа, Дэд бүтцийн салбараас “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК-ний Турбин цехийн засварын инженер Ж.Хүдэр, Соёл, Урлагийн салбараас Залуучууд театрын жүжигчин, найруулагч Т.Бямбасүрэн, Нийтийн аж ахуй, Үйлчилгээний салбараас тус газрын харуул Ж.Болдбаатар нар шилдгэрэ шалгарлаа. Мөн Спортын салбараас Биеийн тамир, Спортын газрын Сагсан бөмбөгийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Д.Гүржав, Эрүүл мэндийн салбараас “Гос хот” өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Эрдэнэчимэг, Хууль, хяналтын салбараас аймгийн Онцгой Байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Н.Ганбат нарыг шалгаруулж аваргын тууз, өргөмжлөл мөнгөн шагналыг нь сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал нар гардууллаа.
Мөн тус сумын оны “Хөдөлмөрийн аварга” байгууллагаар: ерөнхий боловсролын 1. 9 дүгээр сургууль, 2. 7 дугаар цэцэрлэгийн хамт олон, “Хөдөлмөрийн аварга баг”-аар 1, 12 дугаар баг тус тус шалгарч сумын аварга болж шагнууллаа.
Б.Норовсамбуу