Монголчууд сар шинийн баяраа хэрэг зөрчил багатай тайван амгалан тэмдэглэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэд сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй Цагаан сарын баяраа тайван тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд үүрэг гүйцэтгэжээ. Сар шинийн баяраар иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэжээ. Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж, хяналт тавин ажилласан байна.
Д.Өлзий