2030 он гэхэд дэлхий дээрх ясны сийрэгжилттэй хумүүсийн тоо нэг тэрбум 700 саяд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-10-20 18:47:54

Жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг 1999 оноос эхэлж дэлхий нийтээрээ “Ясны сийрэгжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэх болжээ.

Жил бүрийн энэ өдрийг хүн амын бодисын солилцооны гаралтай ясны эмгэг болон, ясны сийрэгжилт өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар хангалттай мэдээлэл олгох зорилгоор тэмдэглэдэг. Орчин үед дэлхийн хүн амд тохиолдож байгаа хамгийн түгээмэл өвчний нэг нь ясны сийрэгжилт юм. ДЭМБ-аас 50-иас дээш насныханд хийсэн судалгаагаар ясны сийрэгжилтээс болсон ясны хугарал эмэгтэй 3 хүн тутмын нэгэнд, эрэгтэй 8 хүн тутмын нэгэнд тохиолддог болохыг тогтоожээ.

Судлаачдын үзэж байгаагаар 2030 онд манай дэлхий дээрх ясны сийрэгжилттэй хумүүсийн тоо нэг тэрбум 700 саяд хүрнэ. Иймд өнөөдрөөс эхэлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд ясны сийрэгжилтээс болох ясны хугаралын тоо, хэмжээ хязгаар эрс өснө гэж дүгнэжээ. Хэрэв та, би залуу хүн бат бөх ястай, сийрэгжих болоогүй гэж бодож байгаа бол энэ нь маш том эндүүрэл юм. Учир нь хүний яс нэгэнт жингээ алдсан л бол ахин эргэж хэзээ ч сэргэдэггүй. Зөвхөн ясны жингийн алдагдлыг л зогсоож болдог.

Иймд залуу наснаасаа эхлэн ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, ясны жингээ аль болох удаан хугацаанд барьж байхыг эрхэмлэх ёстой. Ингэж байж таны яс нас ахисан ч бат бөх чанараа удаан хадгалдаг байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ