Пхеньян: Япон дахь Америкийн цэргийн хүчийг онилон пуужин харвасан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-07 10:06:37

ТОКИО. /Nikkei/. Япон дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилон даваа гарагт дөрвөн баллистик пуужин харвасан гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөө өглөө мэдээлэхдээ “Япон дахь АНУ-ын цэргийн хүч рүү довтлох сургуулилтын хүрээнд эдгээр пуужинг харвасан” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тушаалаар пуужингуудыг хөөргөсөн бөгөөд уг үйл явцыг тэрбээр биечлэн ажигласан байна.

Умард Солонгос нутгийнхаа баруун хойд эрэгт орших, алсын тусгалтай пуужин харвадаг “Дончан-ри” гэдэг газраас өчигдөр өглөөний 7:36 цагт дөрвөн пуужин харвасан юм. Пуужингуудын гурав нь Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан гэж албаны хүмүүс мэдэгдсэн билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ