Зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-10 14:08:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна.

Үүний жишээ нь тус аймгийн Даланжаргалан суманд олгосон зээл аж. Тус суманд 2012 оноос эхэлж Сум хөгжүүлэх сангаас иргэдэд  зээл олгож эхэлсэн бөгөөд нийт  150 гаруй сая төгрөгийн  зээлийн хөрөнгө эргэлддэг боловч одоогийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа  хэтэрч, дахин зээл олгох ажил зогсонги байдалд  оржээ.

Энэ хугацаанд нийт 20 гаруй  үйлдвэрлэгч, хувиараа бизнес эрхлэгчдэд зээл олгосон бөгөөд үүний найман зээлийн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлүүлсэн байна.

Мөн хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төлүүлэх, зээлийн хөрөнгийг төвлөрүүлэх, зээлдэгч нартай хариуцлага тооцох ажлыг зохион байгуулж буй аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ