Аймгийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд “Хасар ТББ-ын” баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:49:24

Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит хөл бөмбөгийн анхдугаар “Цомын төлөө”-х тэмцээн энэ сарын 10,11-ний өдөр “Олимп цогцолбор”-ын хөл бөмбөгийн талбайд болж “Хасар” ТББ-н фитнесийн баг тамирчид “АВАРГА”-аар шалгарч Шилжин явах Цомын эзнээр тодорлоо.

Тэмцээний нээлтэд аймгийн засаг дарга болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж баг тамирчдад амжилт хүсэв.

Дэлхийн улс орнуудад цар хүрээгээрээ тэргүүлэгч хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой аж.

Тус тэмцээнийг Аймгийн ЗДТГ, БТСГ хамтран зохион байгуулсан бөгөөд 15 байгууллагын нийт 200 гаруй тамирчид хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос  Хэрлэн 4-р сургуулийн баг тамирчид 2-р байрт Хэрлэн сумын ЗДТГ-ын баг тамирчид гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Мөн тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Хэрлэн 4-р сургуулийн багийн тамирчин багш Х.Бат-Эрдэнэ, “Шилдэг хаалгач”-аар “Хасар” багийн хаалгач Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.

Тэмцээний үеэр хүүхдийн спортын 5-р их наадамд Хэнтий нутгаа төлөөлөн оролцож амжилт гаргасан баг тамирчид, багш дасгалжуулагч нарыг аймгийн засаг даргын нэрэмжит өргөмжлөл, баярын бичгээр шагнаж урамшууллаа.

Энэхүү нэрэмжит тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион явуулах аж. 

О.Буянхишиг

Холбоотой мэдээ