АТГ-ынхан ЭМЯ-нд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-14 18:08:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-очироор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын  хэсэг өнөөдөр ЭМЯ-ны ажилтан албан хаагчид болон харъяа 16 байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах,  авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгууллаа.

Ажлын хэсэг энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллах бөгөөд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яамны ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх аж.

Дашрмад дурдахад, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр АТГ-аас байгуулсан долоон баг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад ажиллаж байгаа юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ