Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-21 13:45:39

МТҮП нь төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд болон оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор ICDL Asia олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалтдаа бүртгэж эхэллээ.

Энэхүү шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.
Тус шалгалт нь “Анхан”, “Дунд”, ”Ахисан” түвшний гурван модультай. ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна.
Модулийн түвшин тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай бөгөөд хүссэн хүн бүр шалгалтад оролцох боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ