Цэрэгжсэн байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жил, Монгол цэргийн баярын өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хотгойдын баатар Чингүнжавын талбайд цэрэгжсэн байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал болов.
Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд оролцож “Хөвсгөл аймагт жилд 50 орчим залуус гэрээт цэрэгт элсэж, 36 цэргийн албан энхийг сахиулах арга хэмжээнд оролцож байгааг онцлоод жагсаалд оролцож буй бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр Хилийн цэргийн 0257-р ангийн туг залах ёслол болж Монгол цэргийн баярын өдөрт зориулан зохион байгуулагдсан марш тактикийн тэмцээний шилдгүүдийн шагналыг гардуулан өглөө.
Марш тактикийн тэмцээнд 8 байгууллага оролцсоноос Хилийн цэргийн 0257-р ангийн н.Хүрэлбаатар дэслэгчээр ахлуулсан 2-р баг тэргүүлж шилжин. явах цомын эзэд боллоо.
Б.Гантуяа