"Наран говь" хамтлаг урд хөршид аялан тоглолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 17:23:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дэргэдэх амьд хөгжмийн “Наран говь” хамтлаг БНХАУ-д аялан тоглолт хийх гэж байна.

Тус хамтлаг байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч ирэх дөрвөн сард  урд хөршид болон аймгийнхаа 14 сумдаар аялан тоглолт хийх гэж байгаа гэлээ. Уг хамтлаг нь олон нийтийн цагдаагаас бүрдсэн найман  гишүүнтэй бөгөөд амьд хөгжмийнх гэдгээрээ онцлог юм.

Дашрамд дуулгахад "Наран говь" хамтлагийнхан өнгөрсөн амралтын өдрүүдээр Даланзадгад цэргийн хүрээний Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, алба хаагчид болон иргэддээ хүндэтгэл үзүүлэн уран бүтээлийнхээ анхны тоглолтоо өргөн барьсан юм.

 

Д.Мишигсүрэн 

Холбоотой мэдээ