Хонины нэхий толгой лааны үнэд хүрэхээ больжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-21 17:38:00

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт малын арьс шир хямдхан байна. Түүхий эдийн ченжүүд хонины нэхийг 500 төгрөгөөр, ямааны ноолууртай арьсыг 5000 төгрөгөөр, үхрийн ширийг 20 орчим мянга, адууны ширийг мөн л дунджаар 20  орчим мянган төгрөгөөр худалдан авч буй.

Өнгөрөгч жил 40 орчим мянган төгрөг байсан ямааны ноолуур 80 мянгад хүрсэн нь малчдын хувьд орлогоо нэмэгдүүлэх таатай боломж үүсчээ.

Харин хонины нэхийний үнэ буураад удаж байгаа ч сэргэх хандлага алга. Ганц толгой лааны үнэд хүрэхгүй болсон хонины нэхийг ченжүүд барагтай л бол тоож авдаггүй бөгөөд үнэд хүрэхээ байсан нэхий айлын амбаар, хогийн цэг, малчны бууцан дээр хог болон хэвтэж байна.

Нэхийний үнэ унасан нь төр засгийн алдаатай бодлого шийдвэртэй холбоотой төдийгүй малчид нядалгааны үеэр арьаа гэмтээдэг, дээрээс нь хавар цагт мал тарга тэвээрэг муу байдаг тул нэхий нь чанар муутай, сор багатай байдэг зэрэг олон шалтгааныг  ченжүүд хэлэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ