Баянхонгор хот ойн хүрээндээ 60 бүтээлч ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-22 10:27:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд түүхт 60 жилийн ой тохиож буй Баянхонгор хотын уугуул, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэд Нутгийн зөвлөлөө шинэчлэн байгуулжээ.

Нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ өргөх, санал санаачлагаа ажил хэрэг болгох зорилго бүхий Нутгийн Зөвлөлийн даргаар “Шоутек” ХХК-ний захирал Т.Өлзийдэмбэрэл сонгогдсон бол Нарийн бичгийн даргаар н.Туяацэцэг нар сонгогдлоо. Тус зөвлөл Г.Батмөнх /Баянгол дүүргийн ОБХ-ийн дарга/, Д.Сарантуяа /МҮОНРадиогийн найруулагч/ зэрэг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Баянхонгор хот түүхт 60 жилийн ойн хүрээндээ 60 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн нэлээдийг нь нугалж өгөхөө мөн үеэр амлажээ.

Сонирхуулахад, Баянхонгор хотын түүхт 60 жилийн ой долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болох юм байна.

                                                                                        Б.Мөнхзул
 

Холбоотой мэдээ