Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Сингапурт сурч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр хэрэгжих Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн Удирдлага манлайллын түвшний сургалт энэ сарын 20-24-нд Сингапур Улсад үргэлжилж байна.
Монгол Улсын ЭМЯ болон Сингаур улсын Наньян Политехникийн их сургууль хамтран 2017-2018 онд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд нийт 140 нийгмийн эрүүл мэндийн менежер, мэргэжилтнийг сургах юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын удирдлага, манлайллын түвшинд чадавхижуулах сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ЭМЯ болон харьяа төв болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, зарим аймгийн ЭМГ-ын удирдлага бүхий нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хамарч байна.
Сургалтаар Сингапур Улсын нийгийн эрүүл мэндийн тогтолцоо, бодлого, санхүүжилт, салбар дундын хамтын ажиллагаа, халдварт болон халдварт бус өвчний хяналт, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй,орчны эрүүл мэнд зэрэг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Ж.Болор