Оюутны холбоо, клубуудын төлөөлөлтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-22 18:02:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат нар өнөөдөр МУИС-ийн Оюутны холбоо болоод клубуудын төлөөллийг хүлээн авч уулзаж санал хүсэлт, хамтран ажиллах талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтад МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгрессийн тэргүүн Б.Хосбаатар, нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, Экологи клубын дарга Ш.Цэнд-Аюуш, “Найз нь найзыгаа дэмжье” клубын дарга Б.Оюун-Эрдэнэ, Бизнесийн сургуулийн оюутны нэгдэл клуб Г.Төгөлдөр нарын төлөөлөл оролцов.

МУИС-д бүртгэлтэй 43 клуб идэвхитэй үйл ажиллагаа явуулж, тус сургуулийн оюутан, хүмүүнлэг нийгмийн төлөө, хувь хүний хөгжил, боловсролд чиглэсэн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, системтэйгээр зохион байгуулж, түүнийгээ хэрэгжүүлэх замаар нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ