Эмнэлзүйн салбарын эрдэмтэд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2017-03-23 17:17:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АШУИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын судалгаа, анагаах ухааны дэвшилтэт арга, технологийг олон нийтэд танилцуулах зорилго бүхий “Эрдмийн чуулган-59”-ийн Эмнэлзүйн салбар хуралдаан ирэх сарын 07-нд “Блю Скай Товер”-т болно.

Энэхүү чуулган нь анагаах ухааныг хөгжүүлж, эмнэлзүйн практикт нэвтрэх боломжтой шилдэг судалгааны ажлыг дэмжин урамшуулах, олон улсын анагаах ухааны туршлагаас судлах, хөгжилтэй нь нийлүүлэн алхах зорилготой юм. Энэ удаагийн Эмнэлзүйн салбар хуралдаанд эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээний ажлын  үр дүнгээ анилцуулахаас гадна, эмнэлзүйн практикт тохиолдсон ховор тохиолдлууд, тэдгээрийн урьдчилан сэргийлэлт,  оношлогоо эмчилгээний асуудлуудыг  хөндөн хэлэлцэх юм. Мөн чуулганд оролцогчдоос олон улсын түвшинд хийсэн судлагааны ажлууд олноор ирүүлсэн нь үр өгөөжтэй, өрсөлдөөнтэй хэлэлцүүлэг болохыг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид онцлов.

Холбоотой мэдээ