Тосонцэнгэл сумын төлчид чуулж шинэ төлөө эсэн мэнд бойжуулах уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-23 21:59:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Оюунлаг Тосонцэнгэл сумын Төлчин эмэгтэйчүүдийн чуулган болж баг бүрийн төлөөлөл болсон 100 гаруй эмэгтэйчүүд оролцож шинэ төлөө эсэн мэнд бойжуулах уриалга гаргалаа.

Тус сумаас жил бүр мал төллөхийн өмнө төлчин бүсгүйчүүдээ оролцуулсан зөвлөлгөөн хийдэг уламжлалтай болжээ. Зөвлөлгөөнд баг бүрээс 20 бүсгүй хүрэлцэн ирж багийнхаа онцлогийг харуулсан алчуур зүүж ижил өнгийн дээлээр ижилсэн ач холбогдол өгч оролцов. Энэ үеэр мал маллагааны арга туршлагын талаар ахмад малчид зөвлөгөө өгч, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, малчдын талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг холбогдох хүмүүс танилцуулав.

Мөн төлчин эмэгтэйчүүдэд дотуур байранд суралцдаг хүүхдүүд өөрсдийн бэлтгэсэн тоглолтоо үзүүлж ээж, эгч нараа баярлууллаа. Тосонцэнгэлчүүд өнгөрсөн онд мал сүргээ 30 гаруй мянгаар өсгөсөн бол энэ хавар гарсан төл бүрээ эсэн мэнд бойжуулах зорилго дэвшүүллээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ