“Үндэсний цом”-ын шилдгүүдийг маргааш тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-22 09:28:13

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом”-ын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр хасагдах шатны тоглолт болно.

Энэ сарын 19-нд эхэлсэн тус тэмцээнд 15 аймгийн баг тамирчид дөрвөн хэсэг болон өрсөлдөж байгаагаас лхагва гарагт шилдэг 8 баг тодорлоо. Өнөөдөр хасагдах шатанд шалгарсан Орхон-Увс, Сүхбаатар-Хөвсгөл, Төв-Архангай, Өмнөговь-Дархан-Уул аймгийн багууд хагас шигшээд үлдэх эрхийн төлөө өрсөлдөхөөр тус тус оноолт таарчээ. Мөн хагас шигшээд үлдсэн дөрвөн баг шийдвэрлэх тоглолт үдээс хойш болно. 

Харин маргааш хүрэл болон алтан медалийн төлөөх тоглолт болсноор “Үндэсний цом-2015” тэмцээний шилдгүүд тодорно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ