Оюутан залуусыг бусадтай ном солилцож уншихыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-24 17:58:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбоо болон БНСУ-ын ЭСЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төв нээн залуучуудад зориулсан олон талт арга хэмжээг явуулаад нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурч, боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах зорилготой тус төвд залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Энэ удаа МЗХ-ны дэргэдэх “Тэлмэн түүчээ”,“Нийгмийн хөтөч” клуб, Солонгосын мэдээллийн төв хамтран хамтран ном сонирхогч оюутан залууст зориулан ном солилцох өдөрлөгийг зохион байгууллаа.

Уншсан номоо бусадтай солилцож, өөр шинэ номоор оюун мэдлэгээ цэнэглэх зорилготой тус өдөрлөгт 50 гаруй оюутан залуус нэг ба түүнээс дээш  номтой хүрэлцэн ирж бусадтай номоо солилцсон юм. Цаашид сар бүрийн 22-нд зохион байгуулж байхаар төлөвлөсөн энэхүү өдөрлөгт ном сонирхогч залуусыг хүрэлцэн ирж, бусадтай номоо солилцож уншихыг уриаллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ