Ажил эрчимжүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх албан даалгавар өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-25 13:01:55

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны гуравдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нарт хандан  ажил эрчимжүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх албан даалгавар өгөв.

Учир нь аймгийн Засаг даргын 2016 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, энэ оны нэгдүгээр сард хөдлөнгийн төрийн бус байгууллагаас Дорноговь аймгийн төрийн байгууллагын чанар, хүртээмжийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнд дүгнэлт хийж дээрх албан даалгаврыг гаргажээ.

Албан даалгаварт төрийн байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангах, сайн засаглалын төлөөх үйлчилгээг бий болгоход анхаарч ажиллах, төрийн албаны стандартыг хангуулах, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалт, аймгийн архивын 60 жилийн ойг угтаж бүтээлч ажил өрнүүлэх, төсөв санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шинжилгээ, дотоод аудитыг  эрчимжүүлэх, ажлын хариуцлага, сахилга дэг журмыг хангаж ажиллах зэрэг таван чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.

Албан даалгаврын дагуу тодорхой ажил зохион байгуулж, ажлын хариуцлага, гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлж биелэлтийн тайланг  улирал бүрийн сүүлчийн сарын 25-нд аймгийн ЗДТГ-т ирүүлж байхыг даалгасан аж.  

 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ