500 хүүхдэд 500 ном бэлэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн хүүхдийн номын өдөр болгон зарласан үлгэрийн их хаан Х.Х.Андерсений төрсөн өдрөөр Аз хур номын их дэлгүүрээс бяцхан уншигчиддаа зориулан “500 хүүхдэд 500 ном” бэлэглэхээр болжээ.
Энэхүү бэлгийг хүлээн авахын тулд хүүхэд бүхэн өөрсдийн гараар, өөрсдийн хүсэл сонирхол үзэмжээрээ номын хавчуурга хийж авч ирээд “Андерсений үлгэрүүд” номыг бэлгэнд авах боломжтой юм.
Номын уншлага төдийгүй номыг хайрлах, түүнийг зөв зохистой хэрэглэх дадал зуршлыг бий болгох зорилгоор хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж буй тус үйл ажиллагаа ирэх сарын 02-нд Аз хур номын их дэлгүүрийн Төв салбарт болно.
Оролцохыг хүсэгч хүүхэд багачууд бүтээлээ өөрийн биеэр авч ирэх шаардлагатай аж.
Ж.Болор