Ц.Бямбатогтохын хандив 50 гаруй хүнийг баярлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-29 11:20:34
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн жирийн иргэн Ц.Бямбатогтох хувиасаа 300.0 мянган  төгрөгийг аймгийн Улаан Загалмайн Хороонд чин сэтгэлийн хандив болгон өргөлөө.
Ц.Бямбатогтох хувиараа ажил эрхэлдэг,  иргэдийн  ядуурал, ажилгүйдэлд сэтгэл эмзэглэж явдаг нэгэн. Түүний хандивласан дээрх мөнгийг эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй, эмгэг хуучтай хүмүүсийн гэр орноор нь явж /судалсны үндсэн дээр / олгосон байна. Түүний өгсөн тусламжинд арваад өрхийн 53 хүн хамрагдсан байна.
 
Ц. Бямбатогтох сайхан сэтгэлт олон түмэн, ард иргэддээ хандаж “Амьдралд боломжтой нэгэн нь ядарч зүдэрсэн нэгэндээ боломжоороо туслая” гэж уриаллаа. Хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа хэдий ч өөрт байгаа боломждоо түшиглэн бусдад ядарч зүдэрч яваа нэгэндээ туслана гэдэг үнэхээр хүнлэг, хүмүүнлэг үйлс гэж аймгийн УЗХ-ны ажилтнууд түүнд сэтгэл, итгэлийн дэм өгч талархал илэрхийлжээ.

 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ