Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-29 15:01:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-аас 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын газрын үндсэн чиг үүрэгт хамаарагдах асуудлаар улсын байцаагч нарын дунд "Сэтгэл- Сахилга- Хариуцлага" сэдэвт уулзалт, нэгдсэн  зөвлөлгөөн зохион байгууллаа.

Зөвлөлгөөнөөр салбаруудын хууль тогтоомжид орсон өөрчлөлт, түүний хэрэгжилтийн талаар байцаагч нарт мэдээлэл, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн МХГ-ын дарга сумдын засаг арга нартай хамтран ажиллах гурвалсан гэрээг энэ үеэр байгуулжээ.

"Ер нь Мэргэжлийн хяналтын газар цаашид хянаж шалгадаг, торгодог байгууллага гэх ойлголтоос зайлхийх хэрэгтэй. Зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлдэг болохыг зорьж байна. Бидний зүгээс 2017 онд аймгийнхаа бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, хяналт шалгалтын мэдээллийг ил тод болгох, байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, хяналт шалгалтын эрхзүйн шинэчлэлийг хийх гээд олон ажлыг төлөвлөсөн байгаа. Үүний тулд манай байцааагч нар маань мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой. Улсын байцаагчдаа мэдээллээр хангах, чадавхжуулах ажлын нэг бол энэхүү нэгдсэн зөвлөлгөөн гэж ойлгож болно..." хэмээн МХГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М. Чинзориг хэллээ.

Тус зөвлөлгөөнд аймгийн МХГ-ын улсынбайцаагчид, лабораторийн ажилтнууд, сумдын байгаль орчны болон мал эмнэлэг, мал үржлийн хяналтын улсын байцаагч гээд 40 гаруй ажилтан хамрагдсан байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ