Иракаас 365 цогцостой оршуулга олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-22 12:36:04

БАГДАД. /Xinhua/. Иракийн хойд нутгийн Салахудин мужийн газрын тосны боловсруулах үйлдвэртэй Байжи хотоос “Лалын улс” бүлэглэлийн босогчдын 365 цогцос бүхий 19 оршуулгыг тус улсын хүчин олжээ.

Нийслэл Багдад хотоос хойш 200 км зайд байрладаг Байжи хотын аль-Асри дүүргээс цэргүүд оршуулгын газар олжээ гэж Иракийн арми мэдэгдсэн боловч цогцсуудыг хэзээ булсан болон бүгд “Лалын улс”-ын босогчид мөн болохыг тогтоосон эсэх талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Хэдэн өдрийн турш эрчимтэй давшсаны эцэст Байжи хотоос босогчдыг шахан гаргалаа гэж Салахудин мужийн аюулаас хамгаалах хүчний эх сурвалж мэдэгдсэн.

Салахудин мужийн хойд нутгийг “Лалын улс” бүлэглэл эзлэн авсантай холбогдуулан мужийн хотуудыг чөлөөлөх ажиллагааг Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади 2014 оны зургадугаар сард эхлүүлсэн байна.

Суннитууд голчлон суурьшсан Салахудин мужийн нийслэл Тикрит хот Иракийн нийслэл Багдадаас хойш 170 км зайтай оршдог бөгөөд энэ нь Ерөнхийлөгч агсан Саддам Хусейны төрсөн нутаг юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ