Чимээгүй уншлагын танхим үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-30 14:34:16

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод их сургууль Монгол улсад анх удаа Чимээгүй уншлагын танхим байгуулж, үүдээ нээгээд удаагүй байна.

Чимээгүй уншлагын танхимаар үйлчлүүлэх судлаач уншигчид компютер, гар утас хэрэглэхгүй, олон удаа орж гарч холхихгүй, хөгжим тоглуулагч ашиглахгүй зэрэг нарийн дүрмийг мөрдөх ёстой аж. Ийн зохицуулснаар тухайн үйлчлүүлэгч судалгааны ажлаа чимээгүй, тохь тухтай орчинд хийх боломж бүрдэж байна.

Дорнод Их сургуулийн хамт олон судалгаанд суурилсан их сургуулийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнд суурилсан боловсролыг дэлгэрүүлэх зорилготой учир багш, судлаач, эрдэмтдээ хөгжүүлэхийн тулд энэхүү танхимыг нээсэн гэж тус сургуулийн захирал доктор, профессор О.Янжмаа ярив.  

Б.Туяа

Холбоотой мэдээ