Лавров, Керри Сирийн асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн асуудлыг хэлэлцэх уулзалтад Саудын Араб, Туркийн Гадаад хэргийн сайд нар оролцоно гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярьж, аравдугаар сарын 23-нд Сирийн асуудлыг Австрийн Вена хотод хэлэлцэхээр болсон гэв.
“Сирийн нөхцөл байдал дээрх уулзалтын гол сэдэв бөгөөд Саудын Араб, Туркийн сайд нар уулзалтад оролцоно. Лхагва гарагт эрт утсаар ярьсан бөгөөд АНУ-ын талаас утсаар ярих санаачилгыг гаргасан” хэмээн яамны мэдээлэлд бичжээ.
Х.Аминаа