"Зика"-гаас үүдэлтэй санхүүгийн хохирол 18 тэрбум долларт хүрч болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-07 11:35:35

БЭЭЖИН. /Xinhua/. Латин Америк болон дэлхийн бусад хэсэгт “зика” вирусийн тархалтаас үүдэлтэй санхүүгийн алдагдал энэ оны эцэс гэхэд 18 тэрбум долларт хүрч болзошгүй гэж олон улсын байгууллагууд мэдэгдлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос пүрэв гарагт энэ тооцоог гаргажээ.

Шумуулаар  дамждаг “зика” вирус 2015 оны хавраас тархаж эхэлснээс хойш эрүүл мэндийн зардал өсч, халдвар тархсан улс орнуудад очих жуулчдын тоо эрс цөөрсөн байна.

Аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай байдаг Карибын тэнгисийн бүс нутгийн улсуудыг Өмнөд Америкийн улс орнуудтай харьцуулахад тав дахин их хохирол амсч байгааг судалгаагаар тогтоожээ.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ