УИХ-ын долоон ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-10 11:01:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль ,тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын долоон ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдах юм. Мөн Үндэсний төлбөрийн системийн тухай, Хог хаягдлын тухай болон Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгүүд хуралдах болжээ.

Түүнчлэн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, танилцуулах ажлын хэсэг хуралдахаар товлосон байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ