Булган сумын 2-р цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-10 19:00:59

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа жигдрүүлж байна.

Шинэ барилгад орсноор цэцэрлэгийн хүүхдийн тоо нэмэгдэж 168 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Тус цэцэрлэгийн барилгыг “Чин ван констракшн” барьж ашиглалтад оруулжээ.

Хуучин барилга нь 1954 онд ашиглалтад орж байсан бөгөөд арван жилийн өмнө мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч актлагдсан ч ашиглаж байсан аж.

М.Батжаргал

Холбоотой мэдээ