Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-23 08:24:09

Аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 11. Сугар гараг. Чөдөр одтой, 5 шар мэнгэтэй, хар бич өдөр. Модон хохимой өдөр.

Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Холбоотой мэдээ