Цэцэрлэгийн барилгыг энэ сарын сүүлчээр эхэлнэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-12 19:11:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн хамгийн том боомт хот болох Дорноговь аймгийн Замын-Үүд суманд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ажлыг өнгөрсөн жилээс эхлэн судалж буй.

Цэцэрлэг барих ажил ямар шатандаа байгааг тус сумын Засаг дарга Н.Алдарбаяраас тодруулахад “Барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлэхээр болсон.

Бид хэлэлцэж байгаад сумаас алслагдсан гуравдугаар багийн нутагт газрын асуудлыг шийдвэрлэсэн.Цэцэрлэг барьснаар 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бөгөөд сумын хэмжээнд цэцэрлэгийн асуудлыг 100 хувь шийдвэрлэх боломжтой болно” гэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ