Жуулчид Италийн төв усан оргилуурт 1,4 сая евро шиджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
bars@montsame.mn
2017-04-14 01:02:01

АСТАНА./КАЗИНФОРМ/. Жуулчид Ром хотын “Треви” усан оргилуур руу 2016 онд 1,4 сая евро шиджээ гэж La Repubblica сонинд бичсэн байна. 

Усан оргилуурт цугларсан мөнгийг католик шашны “Caritas” гэдэг буяны байгууллагад өгдөг аж. Тус байгууллага уг мөнгийг орон гэргүй ядуу хүмүүсийн асрамжийн газар, орлого багатай гэр бүлийнхэнд зориулсан үнэгүй дэлгүүр,  гуанз зэргийг ажиллуулахад зарцуулдаг байна.

Усан оргилуур руу шидсэн зоосон мөнгөний ихэнх нь америк доллар, австрали доллар, евро, иен байжээ. Өмнөх жилүүдэд уг усан оргилуур руу Гэгээн Мария, Ромын хамба Францискийн дүрстэй зоос, цоож, түлхүүр, бугуйвч, нарны шил, тэр ч бүү хэл хиймэл эрүү хүртэл байжээ.

О.Барс

Холбоотой мэдээ