Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-04-14 09:02:50

Малчид, иргэдийн анхааралд: 14-нд  ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун  болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж,  бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр хүрч  зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ