Баруун 10 сумын эмч, сувилагч нар зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-17 16:13:55
Увс /МОНЦАМЭ/ Олон улсын сувилагчдын өдрийг угтан Увс аймгийн Эрүүл мэндийн газраас төрөл бүрийн ажлыг зохион явуулж байна.
Тухайлбал, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор баруун бүсийн сумдын үзүүлэх сургалтыг энэ сарын 14-нд Тариалан сумын “Сувилахуйн жишиг” Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Увс аймгийн баруун талын 10 сумын Эрүүл мэндийн төвийн их эмч нараар ахлуулсан, эх баригч, сувилагч, багийн эмч, жолооч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй багууд оролцсон байна. Энэ үеэр туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, үзүүлэх сургалт явуулж эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн байна.
Мөн жолооч нарын дунд “Яаралтай тусламжийн бэлэн байдлын уралдаан”, иргэдийн дунд АХА, Дэвжээ тэмцээн, үдэшлэг уулзалт явуулжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ